Урилга · urii.online

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 29

Урилга (urii.online)-г LGH (Lean Growth Hub) ажиллуулдаг. Сайтыг ашиглах, бүртгүүлэх эсвэл нэвтрэхдээ та энэ нөхцөл болон Нууцлалын бодлого-г зөвшөөрч байна.

  1. 1.Үйлчилгээ

    Урилга нь дижитал урилга, мессеж карт үүсгэх, зочдын хариу авах, эвентийн бүртгэл, QR тасалбар, ирц бүртгэл, сэтгэл ханамжийн судалгаа хийх боломж олгоно.

  2. 2.Бүртгэл

    • Өөрийн хүчинтэй имэйл хаягаар бүртгүүлнэ.
    • Бүртгэлдээ нэвтрэх эрхээ бусдад алдахгүй хамгаалах нь таны үүрэг.
    • Таны бүртгэлээр хийгдсэн үйлдлийг та хариуцна.
  3. 3.Төлбөр

    • Үнийг төлөхөөс өмнө харуулна. Төлбөрийг QPay-ээр хийнэ.
    • Төлбөр баталгаажсаны дараа үйлчилгээ идэвхжинэ.
    • Төлбөр, буцаалттай холбоотой асуудлаар urii.lgh@gmail.com хаягаар бичнэ үү.
  4. 4.Холбоосын хугацаа ба зочдын мэдээлэл

    • Урилга, эвентийн холбоос тодорхой хугацаанд хүчинтэй бөгөөд хугацаа дууссаны дараа хаагдана.
    • Эвентийн бүртгэл эвент дууссанаас хойш 1 хоногийн дараа хаагдаж, түүнээс хойш 7 хоногийн дараа зочдын бүртгэл, судалгааны хариулт автоматаар устана. Жагсаалтаа энэ хугацаанд татаж авна уу.
    • Зочдын мэдээллийг зөвхөн тухайн урилга, эвентийн зорилгоор ашиглах, хууль ёсны дагуу харьцах нь урилга эзэмшигчийн үүрэг.
  5. 5.Таны оруулсан агуулга

    Урилгад оруулсан текст, зураг зэрэг агуулга таных хэвээр байна. Үйлчилгээг үзүүлэхийн тулд (хадгалах, зочдод харуулах) түүнийг ашиглах зөвшөөрлийг та бидэнд олгож байна.

    Дараах агуулга оруулахыг хориглоно:

    • Хууль бус, бусдыг доромжилсон, үзэн ядалт өдөөсөн агуулга
    • Эрх нь танд байхгүй зураг, хөгжим, бусдын бүтээл
    • Бусдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэх
    • Залилан, спам, хуурамч урилга

    Ийм агуулгыг бид урьдчилан мэдэгдэлгүйгээр устгах, бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй.

  6. 6.Үйлчилгээний тасралтгүй байдал

    Бид үйлчилгээг тасралтгүй, алдаагүй ажиллуулахыг хичээдэг ч засвар, гэнэтийн саатал гарч болно. Үйлчилгээг «байгаа байдлаар нь» үзүүлнэ.

  7. 7.Хариуцлагын хязгаар

    Хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд бид үйлчилгээний саатал, мэдээлэл алдагдсанаас үүдэх шууд бус хохирлыг хариуцахгүй. Аливаа тохиолдолд бидний хариуцлага тухайн үйлчилгээнд таны төлсөн дүнгээс хэтрэхгүй.

  8. 8.Бүртгэлээ зогсоох

    Та хүссэн үедээ үйлчилгээг ашиглахаа больж, бүртгэл, мэдээллээ устгуулахыг urii.lgh@gmail.com хаягаар хүсэж болно. Энэ нөхцөлийг зөрчсөн бүртгэлийг бид түдгэлзүүлж эсвэл хааж болно.

  9. 9.Өөрчлөлт ба хууль

    Нөхцөлийг шинэчилбэл дээрх огноог өөрчилж, чухал өөрчлөлтийг сайт дээр мэдэгдэнэ. Энэ нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ.

Асуулт байвал urii.lgh@gmail.com хаягаар бичнэ үү. · Нууцлалын бодлого