Урилга · urii.online
Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 29
Урилга (urii.online)-г LGH (Lean Growth Hub) ажиллуулдаг. Энэ бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцаж, хэр удаан хадгалдагийг тайлбарлана. Бид Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.
1.Бидний цуглуулдаг мэдээлэл
- Таны бүртгэл: имэйл хаяг, бүртгүүлэхдээ сонгосон хүйс. Нууц үг тохируулсан бол зөвхөн нэг талын шифрлэгдсэн хэлбэрээр хадгална.
- Google-ээр нэвтрэх: Google-ээс зөвхөн таны имэйл хаяг, түүнийг Google баталгаажуулсан эсэхийг авна. Нэр, зураг, харилцагчид болон бусад мэдээлэлд хандахгүй.
- Таны үүсгэсэн урилга, эвент: гарчиг, текст, огноо, байршил, зураг болон бусад агуулга.
- Зочдын мэдээлэл: урилгад хариу өгөхөд — нэр, ирэх эсэх, мэндчилгээ, урилга эзэмшигчийн асуултын хариулт; эвентэд бүртгүүлэхэд — овог, нэр, имэйл, асуултын хариулт, QR тасалбарын код, ирсэн цаг.
- Сэтгэл ханамжийн судалгаа: хариултыг нэргүй хадгална — нэр, имэйлтэй холбохгүй.
- Төлбөр: QPay-ээр хийгдэнэ. Бид таны карт, банкны мэдээллийг харахгүй, хадгалахгүй — зөвхөн нэхэмжлэлийн дугаар, дүн, төлөвийг хадгална.
- Техникийн мэдээлэл: IP хаягийг хэт олон хүсэлт, залилангаас хамгаалах зорилгоор түр ашиглана.
2.Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Таныг нэвтрүүлж, урилга, эвентээ удирдах боломж олгох
- Зочдод урилга харуулах, бүртгэл, QR тасалбар, судалгааг ажиллуулах
- Тасалбар, нууц үг сэргээх зэрэг шаардлагатай имэйл илгээх
- Төлбөрийг баталгаажуулах
- Үйлчилгээг хамгаалах, алдааг засах
Бид таны болон зочдын мэдээллийг зарахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.
3.Хэнтэй хуваалцдаг вэ
- Урилга эзэмшигч: зочдын хариу, бүртгэл, судалгааны хариултыг зөвхөн тухайн урилга, эвентийг үүсгэсэн хүн харна.
- Үйлчилгээ үзүүлэгчид: сервер, файл хадгалалт (Amazon Web Services), төлбөр (QPay), имэйл илгээх үйлчилгээ, сонгосон тохиолдолд Google нэвтрэлт. Тэд зөвхөн тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээлэлд хандана.
- Portify.cv: урилга эзэмшигч эвентээ Portify-ын компанийн хуудастай холбосон үед л эвентийн нийтэд харагдах мэдээлэл (гарчиг, огноо, байршил, зураг), бүртгэлийн тоо, судалгааны нэргүй тоон дүн очно. Зочдын нэр, имэйл хэзээ ч очихгүй.
- Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад.
4.Хэр удаан хадгалдаг вэ
- Эвентийн бүртгэл эвент дууссанаас хойш 1 хоногийн дараа хаагдана. Түүнээс хойш 7 хоногийн дараа зочдын бүртгэл, судалгааны хариултыг автоматаар устгаж, зөвхөн нийт тоог үлдээнэ. Жагсаалтаа энэ хугацаанд татаж авна уу.
- Таны бүртгэл, урилгууд болон тэдгээрийн зочдын хариу таныг устгуулахыг хүсэх хүртэл хадгалагдана.
5.Күүки (cookie)
Бид зөвхөн үйлчилгээ ажиллахад зайлшгүй шаардлагатай күүки ашиглана:
session_token— таныг нэвтэрсэн байлгана (30 хоног).google_oauth— Google-ээр нэвтрэх үед л, 10 минут.
Зар сурталчилгааны болон хэрэглэгч хянах күүки ашигладаггүй.
6.Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, засуулах, бүртгэлээ болон мэдээллээ устгуулахыг хүсэх эрхтэй. Зочин бол өөрийн хариу, бүртгэлийг устгуулахыг урилга эзэмшигчээс эсвэл биднээс хүсэж болно. urii.lgh@gmail.com хаягаар бичнэ үү.
Урилга эзэмшигч зочдын мэдээллийг зөвхөн тухайн урилга, эвентийн зорилгоор ашиглах үүрэгтэй.
7.Аюулгүй байдал
Сайт бүхэлдээ HTTPS-ээр ажиллана. Нэвтрэлтийн күүкиг JavaScript уншиж чадахгүй, нууц үгийг шифрлэн хадгалдаг, мэдээлэлд хандах эрхийг хязгаарласан. Гэхдээ интернэтээр дамжих ямар ч систем 100% аюулгүй гэж баталгаажуулах боломжгүйг анхаарна уу.
8.Өөрчлөлт
Энэ бодлогыг шинэчилбэл дээрх огноог өөрчилнө. Чухал өөрчлөлтийг сайт дээр урьдчилан мэдэгдэнэ.
Асуулт байвал urii.lgh@gmail.com хаягаар бичнэ үү. · Үйлчилгээний нөхцөл